513 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гэтэл Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад "Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;" гэж заасан заалтыг Үндсэн хуулийн цэц зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар тайлбар гаргах бүрэн эрхтэй байхад Үндсэн хуулийн цэц Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд халдаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг зөвхөн Улсын Их Хуралд хамааралтай болохыг тайлбарласан байна. Энэ талаар Улсын дээд шүүх тайлбар гаргаагүй байгаа болно. 4. Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнө зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно" гэсэн хориглолт байдаг. Үүнийг дагасан заалт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд орсон. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнө зургаан сарын дотор Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд аливаа нэг субьект нэмэлт, өөрчлөлт оруулах эрхгүй. Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль нь Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг төрийн бүх байгууллага нэг мөр ойлгон гуйвуулалтгүй хэрэгжүүлэх үүрэгтэй. Ийнхүү үндэслэлүүдээр Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэж Улсын Их Хурал үзсэнийг уламжилж байна.” гэжээ. Арав. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд мэдээллийнхээ шаардлагаас бүхэлд нь татгалзсан болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5