505 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэр болохыг бүгд мэднэ. Харин төлөөлөх ардчилал гэдэг бол ард түмний сонгон байгуулсан төрийн байгууллагаараа дамжуулж төрийн засаглах эрх мэдлийг хэрэгжүүлдэг удирдлагын арга бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын засгийн бүх эрх мэдлийг ард түмний мэдэлд байх зарчмыг зөрчөөгүй ба ард түмэн төрийн хэрэгт шууд оролцох боломжийг нь ямар нэг байдлаар хөндөөгүй болно. Түүнчлэн сонгуулийн холимог тогтолцооны суудал хуваарилах асуудал нь сонгогчид төрийн үйл ажиллагаанд шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эрхээ эдэлж байгааг зөрчөөгүй болно. Учир нь ард түмний хүсэл зоригийг зөвхөн олонхийн саналаар шийдвэрлэх хэт хатуу тогтолцоог эвдэн шударга ёсыг сахин, ард түмний зарим хэсгийн хүсэл зоригийг гээлгүй, орхигдуулалгүй асуудлыг зөв талаас нь тайлбарлан танилцуулан шийдвэрлэсэн болно. З. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэсэн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4.9 дахь заалт, түүнтэй холбогдох заалт нь сонгууль зохион байгуулан нэр дэвшигчдэд сонгуулийн дүн гарган тооцож, суудал хуваарилах асуудлыг зохицуулж байгаа бөгөөд уг асуудал нь хэн нэг нэр дэвшигчийн хуулийн өмнө эрх тэгш байдлыг алдагдуулсан зүйл байхгүй юм. Учир нь нэр дэвшигч бүр хуулийн өмнө эрх тэгш байх бөгөөд хуульд заасны дагуу нам, эвслийн авсан саналын хувиар ногдсон мандатыг хуваарилах нь тухайн тойргийн сонгогчдын саналыг тэгш хадгалагдах боломжийг нээж өгсөн болно. Өөрөөр хэлбэл, сонгогчдын санал гээгдэх нь хуулийн өмнөх эрх тэгш байдлыг алдагдуулж байсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд сонгуулийн хоёр тогтолцооны дүнг нэгтгэн суудал хуваарилах асуудлыг зохицуулсан нь илүү оновчтой Үндсэн хуульд нийцсэн зохицуулалт болсон гэж үзэж байна. 4. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн "...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй." гэсэн 9 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5