Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

504 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэгжүүлж байгаа хэлбэр мөн. Төрийн үйл ажиллагааны эрх чөлөө, тэгш байдлын зарчим нь шударга ёсны зарчмаас эх үүсвэртэй бөгөөд сонгуулийн дүнгээр сонгогчдын саналыг гээхгүйгээр шилжүүлэх нь шударга ёсны зарчмыг хангаж байгаа тул төрийн үйл ажиллагаанд эрх чөлөө, тэгш байдлын зарчим зөрчигдөөгүй гэж үзэж байна. Сонгуулийн дүнгээр холимог тогтолцооны үндсэн шинжийг агуулан суудал хуваарилж, сонгогчдын саналыг гээхгүйгээр суудал хуваарилах нь ард түмний улс төрийн, үзэл суртлын зөвшилцөөг бүрдүүлэх хэлбэрээр төрийн үйл ажиллагаанд үндэсний эв нэгдлийн үндсэн зарчмыг удирдлага болгож байгаагийн илэрхийлэл болно. Үндэсний эв нэгдэл нь тухайн орны нийт ард түмний улс төрийн, үзэл суртлын түгээмэл зөвшилцөө, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжил, ёс суртахуун, зан заншлын харилцан хүндэтгэл зэргээр илэрхийлэгдэн хэрэгждэг. Сонгогчдын саналыг гээхгүйгээр сонгуулийн дүнгээр нэгтгэсэн нэг дүн гарган суудал хуваарилах нь төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг зөрчөөгүй болно. Учир нь төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх гэдэг нь төрийн засаглах эрх мэдлийг хуваарилалт дахь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж ангилсан гурван салаа нь тус тусдаа хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд бие даан үйл ажиллагаа явуулахыг ойлгох ба энэ нь сонгуулийн үйл ажиллагаанд хууль баримтлаж ажиллах хэлбэрээр илэрхийлэгддэг. Иймд сонгуулийн үйл ажиллагаанд хууль баримтлан суудал хуваарилах нь хууль дээдлэх зарчмыг зөрчөөгүй болно. 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ." гэсэн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар: Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчмыг хуульчилсан нь төрийн засаглах эрх мэдлийн эх сурвалж нь ард түмэн гэснийг нотолж байгаа хэлбэр бөгөөд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдэг бол ардчилал гэдэг ухагдахууны бүрэн хэмжээний илрэл юм. Ардчиллыг төлөөлөх болон шууд гэж ангилдаг бөгөөд шууд ардчиллыг хэрэгжүүлэх боломжийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5