506 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалтууд нь Монгол Улсын иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь Улсын Их Хуралд улс төрийн нам, эвслээс 76-аас илүүгүй хүний нэрийг дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг 76 нэр дэвшигчийн 48-аас илүүгүйг нь тойрогт нэр дэвших ба Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд пропорциональ тогтолцоогоор 28-аас илүүгүй нэр дэвшигчид суудал хуваарилахдаа тухайн нам, эвслийн авсан саналын хувиар нь нэр дэвшигчдийн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй нь хамааралгүйгээр тооцон гаргах бөгөөд энэхүү суудал хуваарилан нэр дэвшигчдийн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг нь зөрчөөгүй болно. Мөн төрийн удирдах хэрэгт иргэдийн оролцох нь тэдгээрийн улс төрийн үндсэн эрх бөгөөд иргэд төрийн удирдах хэрэгт шууд шийдвэрлэх эрхтэй буюу эсхүл өөрсдийн сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан энэ эрхээ эдэлдэг. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн хянах ажиллагаа явагдаж байгаа холбогдох заалт нь иргэний сонгох, сонгогдох эрхэд халдсан зүйл байхгүй юм. Нэр дэвшигчийн сонгох, сонгогдох эрх нь хязгаарлагдаагүй бөгөөд тэдгээрийн сонгогдох нь тухайн тойргийн сонгогчдын нэр дэвшигчид үзүүлж байгаа үнэлгээ, түүнчлэн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт олон түмнээс өгсөн үнэлгээтэй холбогдон гаргасан саналтай нь шууд хамааралтай тул уг асуудлыг шууд Үндсэн хуулийн иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. 5. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, ...сонгоно." гэсэн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх талаар: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалт нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгоход ямар нэг хязгаарлалт агуулаагүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн уг заалтууд нь Үндсэн хуулийн Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгох зарчмыг зөрчөөгүй болно. Түүнчлэн дээрх маргаантай заалтууд нь сонгогчийн саналаа нууцаар гаргахад нь хамааралгүй билээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5