503 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ёс, шударга ёсыг төрийн үйл ажиллагаанд удирдлага болгосон байх зарчмыг хангаж байна гэж үзсэн болно. Ардчилсан ёсны зарчим нь төрийн засаглах эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагыг ард түмэн өөрсдөө сонгон байгуулах, түүний үйл ажиллагаанд нь оролцох, хяналт тавих, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрөх, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хангах зэрэг олон хэлбэрээр илрэн хэрэгждэг. Харин сонгуулийн дүнг сонгогчдын саналыг гээхгүйгээр суудал хуваарилж байгаа нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагыг ард түмний өөрсдийнх нь сонгох эрхийг ханган, тэдгээрийн саналыг аль болох гээхгүйгээр ард түмний хүсэл зоригийг тусгасан, ардчилсан үзэл санаанд нийцсэн томоохон шинэлэг зохицуулалт юм. Нөгөө талаар сонгуулийн холимог тогтолцооны үндсэн шинж нь сонгуулийн мажоритар болон пропорциональ тогтолцооны дүн гаргах аргачлалыг нэгтгэн нэг дүнг гаргахад оршино. Сонгуулийн дүнг нэгтгэхгүйгээр мажоритар болон пропорциональ тогтолцоо тус бүрээр нь гаргах нь сонгуулийн холимог тогтолцоо бус, харин паралель сонгууль болно. Ардчилсан ёс гэдэг олонхиор бүх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг биш бөгөөд сонгуулийн дүнг гаргахад нам, эвслийн авсан саналаар тухайн нам, эвсэлд ногдох мандатын тоог урьдчилан гаргах бөгөөд уг дүнгээр нам, эвслээс сонгогдох нэр дэвшигчдийг сонгож байгаа нь тойргийн сонгогчдын төлөөлөл болон сонгогчдын саналыг гээлгүйгээр Үндсэн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан болно. Сонгуулийн мажоритар тогтолцоо нь сонгогчдын санал гээдэг гэсэн томоохон шүүмжлэлийг дагуулдаг. Жишээ нь нэг тойрогт 100 мянган сонгогчтой, 2 мандат ногдож байхад тухайн тойрогт 36 мянган сонгогчийн санал авсан нэг нэр дэвшигч, 35 мянган сонгогчийн санал авсан нэг нэр дэвшигч, 34 мянган сонгогчийн санал авсан нэг нэр дэвшигч байхад уг 34 мянган сонгогчийн санал авсан нэр дэвшигч сонгогдож чадахгүй үлдэх бөгөөд уг тойргийн 34 мянган сонгогчийн санал шууд гээгдэн шударга бус байдал үүсдэг. Энэхүү шударга бус асуудлыг зохицуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн сонгуулийн дүнг сонгогчдын саналыг гээхгүйгээр суудал хуваарилж байгаа нь төрийн үйл ажиллагаанд шударга ёсыг сахисан өөрчлөлт юм. Шударга ёсыг хэрэгжүүлдэг үндсэн арга бол аливаад алагчлалгүй хандах бөгөөд сонгогчдын саналыг гээлгүй тэдгээрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн сонгогдох боломжийг хангаж байгаа нь шударга ёсыг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5