Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

502 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэсэн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх талаар: Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээд байгаа Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтууд нь зөвхөн сонгуулийн дүнг хэрхэн гаргахтай холбогдох заалтууд болно. Сонгуулийн тойргийн хороод сонгуулийн дүнгээр тухайн тойргоос сонгогдох нэр дэвшигчийг тодруулах бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо улсын хэмжээгээр сонгуулийн дүн нэгтгэн гаргаж намуудад өгсөн саналаар сонгогдох нэр дэвшигчдийг тодруулах бөгөөд үүнтэй холбогдох зохицуулалтууд нь дээр заасан Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн заалт болно. Эдгээр заалтууд нь тойрогт нэр дэвшигчийн авсан саналын хувиар тооцон, уг нэр дэвшигчийн төлөө өгсөн сонгогчдын саналыг гээхгүйгээр сонгох, сонгогдох боломжийг олгосон зохицуулалт болно. Өөрөөр хэлбэл, нам бүрийн 76 нэр дэвшигчийг нэгдмэл нэг жагсаалтаар сонгогчдоос авсан саналаар нь эрэмбэлэлтэд оруулж, энэ эрэмбийн дагуу намын авсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож үнэмлэх олгохтой холбогдсон зохицуулалт болно. Энэ нь сонгогчдын санал сонгуулийн дүнд илүү үр дүнтэй тусах боломжийг нээж өгсөн зохицуулалт болно. Ийнхүү нэр дэвшигчдийг эрэмблэн жагсаах нь сонгогчдын санал сонгуулийн дүнд тусаж, тэдгээрийн сонгох, сонгогдох эрх илүү хангагдаж байгаа болно. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалт нь тойрогт нэр дэвшигчдийг тухайн тойргийн сонгогчдоос авсан саналыг нь харгалзан нам бүрээр нь нэр дэвшигчдийн нэгдсэн нэг жагсаалтад эрэмблэж оруулахдаа тойргийн сонгогчдын тоо, нэр дэвшигчдийн тоо, мандатын тооноос хамаарч болох ялгаатай байдлыг арилгасан болно. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасан нь төрийн үйл ажиллагаанд ямар ч нөхцөлд заавал удирдлага болгох зарчмууд билээ. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг эцэслэн гаргахдаа сонгогчдын саналыг гээхгүйгээр, тойргийн хүн амын тоо, тойрогт ногдсон мандат, нэр дэвшигчдийн ялгаатай байдлыг арилган суудал хуваарилан сонгох, сонгогдох эрхийг хангаж байгаа нь Ардчилсан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5