501 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн шууд сонгох эрхийг болон сонгуулийн үйл ажиллагаанд адил тэгш эрхтэй оролцох, ялгаварлан гадуурхуулахгүй байх эрхийг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. Зургаа. Монгол Улсын Их Хурлын даргын 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Ж.Сүхбаатар, Д.Одбаяр нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж байна гэсэн Монгол Улсын иргэн П.Одгэрэл, Б.Цогтгэрэл, Н.Ариунболд, П.Сэрсмаа, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох нараас ирүүлсэн мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч бид дараах тайлбарыг Танд хүргүүлж байна. 1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт "Энэ хуулийн 27.1-д заасан нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэл /цаашид "нам, эвсэл" гэх/-ийн жагсаалтаас тус тус сонгоно." гэж заасан зарчимтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5 дахь заалт, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалтын "тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан "В" жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, "В" жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа..." гэсэн зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд тусгасан билээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5