499 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эхний 48-аас/ намын нэрийн сонголтоор дахин сонгогдох боломжийг агуулсан байна. Нэр дэвшигч бүрийн хувьд сонгогдох буюу ялах боломж нь адил тэнцүү байх ёстой. Гэтэл дээрх зохицуулалт эхний 48 нэр дэвшигчид Улсын Их Хурлын гишүүний суудалд 2 удаа өрсөлдөх боломжийг олгосноороо үлдсэн 28 нэр дэвшигчээс давуу байдалтай болгож Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчиж байна. Сонгуулийн нэг системээр үнэлэгдсэн саналыг буюу тойрогт авсан хувь нэр дэвшигчийн саналын хувийг өөр системд шилжүүлэн үнэлж буюу намын санал авсан саналд үнэлж нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг хөдөлгөөнд оруулж байгаа нь тухайн системийн хувьд Үндсэн хуулийн шууд сонгох, төрийн үйл ажиллагаан дахь шударга ёсны зарчмыг зөрчихөд хүргэж, улмаар тухайн системийн бүтцийг эвдэж байна.” гэжээ. Дөрөв. Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.в, 49.1.6-д тус тус зааснаас үзэхэд санал хураалт дууссаны дараа Улсын Их Хурлын мажоритар хэлбэрт ялагдал хүлээсэн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг тусад нь жагсаан, улмаар уг жагсаалтыг сонгуулийн пропорциональ үндсэн хэлбэрээр нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад оруулахаар байгаа нь Үндсэн хуулийн зарим заалттай нийцэхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, ... -ийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...”, Хорин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд...чөлөөтэй, ...сонгох эрхийн үндсэн дээр...сонгоно.” гэж тус тус заасан байдаг. Гэтэл Улсын Их Хурлын сонгуулийн мажоритар хэлбэрт ялагдал хүлээсэн нэр дэвшигчдийг сонгууль дууссаны дараа Улсын Их Хурлын пропорциональ хэлбэрээр нэр дэвшиж байгаа нэр дэвшигч иргэдтэй хамт, бүр тэдгээрийн дээр нь байрлуулж, нэр дэвшигчийн шинэ жагсаалт гаргахаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн маргаан бүхий заалтад заасан байгаа нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5