498 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нэрийн нэг жагсаалтаар нэр дэвшүүлнэ.”, 27.5.4-т заасан “энэ хуулийн 27.1-д заасан нэрийн жагсаалтыг гаргахдаа эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг тойргийн дарааллаар, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 24.1, 27.4-т заасан хуралдаанаар нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувиар нь эрэмбэлэн дараалалд оруулах” гэсэн зохицуулалт нь дараах байдлаар ойлгогдож байна. Улсын Их Хурлын сонгуульд нэг намаас нийт 76 нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд эхний 48 нь сонгуулийн мажоритар системээр 48 мандатын төлөө /26 тойрогт/ өрсөлдөнө, харин үлдсэн 28 нэр дэвшигч нь эхний буюу дээрх 48 нэр дэвшигчийн хамтаар 76-гуулаа нэрсийн нэг жагсаалтанд бичигдэж пропорциональ системээр 28 мандатын төлөө улсын хэмжээний нэг тойрогт өрсөлдөхөөр болж байна. Гэтэл Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээрх зүйл, заалт нь иргэдийн, сонгогчийн санал ижил тэгш үнэлэгдэх зарчмыг алдагдуулж байна. Учир нь эхний 48 нэр дэвшигчид дэмжсэн санал нь бодит байдал дээр хоёр дахин (тойрог болон намын суудал дээр) үнэлэгдэж байхад сүүлийн 28 нэр дэвшигчид сонгогчдын саналын үнэлгээ ирэхгүй байна. Энэ нь бодит байдал дээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн холбогдох заалт Улсын Их Хурлын сонгуулийг сонгуульд оролцогч нэг нам, улс төрийн хүчний хувьд 48 хүний сонгууль болгон хувиргах төдийгүй намын жагсаалтын сүүлд бичигдсэн 28 нэр дэвшигчийн Үндсэн хуулиар олгогдсон санал авах эрхийг үгүйсгэж буйгаараа пропорциональ сонгуулийн тогтолцоон дахь шууд сонгох эрхийн агуулгыг бүрэн гажуудуулж байна. Хоёр. Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчим болон ардчилсан ёс, шударга ёс, ард түмний төлөөллийн зарчмыг зөрчиж буй тухайд. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49.1.6-д заасан “тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан “В” жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, “В” жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа тойрогт нэр дэвшигчдээс бусад тухайн нам, эвслээс нэр дэвшигчдийг энэ хуулийн 27.5.4-т заасан жагсаалтад байгаа дарааллаар нь эрэмбэлж жагсаалт /цаашид “Г” жагсаалт” гэх/-ыг нам, эвсэл бүрээр нь гаргах;” гэсэн зохицуулалт нь дараах байдлаар ойлгогдож байна. Тойрогт нэр дэвшээд сонгогчдын 28 хувиас дээш санал авсан боловч сонгогдож чадаагүй нэр дэвшигч нь /нэрийн жагсаалтын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5