497 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг...эрхэлсэн ажил, ... үзэл бодол, -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно...”, Арван зургадугаар зүйлийн 9-д “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...”, Арван зургадугаар зүйлийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, ... эрх чөлөөтэй...”, Хорин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”, Хорин гуравдугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэсэн заалттай тус тус зөрчилдөж байна. Сонгуулийн тухай хуулийн 49.1.5.б-д сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан бие даан нэр дэвшигчийг хасч түүний дотор байгаа /намын нэрээр яваа/ нөхрийг сонгуульд ялсанд тооцох нь шударга өрсөлдөөний утгыг алдагдуулаад зогсохгүй ялгаварлан гадуурхсан үйл ажиллагаа юм. Иймд энэ маргааныг хянан шийдвэрлэж Үндсэн хууль зөрчсөн заалтыг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ. Гурав. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн П.Одгэрэл Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Хууль тогтоогчоос Сонгуулийн тухай хуулийг батлахдаа ямар тогтолцоог сонгох нь түүний бүрэн эрхийн асуудал боловч сонгуулийн олонхийн /мажоритар/ болон хувь тэнцүүлэх /пропорциональ/ тогтолцооны аль нэгийг үү, эсхүл аль алиных нь шинжийг агуулсан холимог тогтолцоог сонгосон уу гэдгээс үл хамааран Үндсэн хуулийн дээрх сонгуулийн суурь зарчим, үзэл санаанууд зөрчигдөх ёсгүй. Нэг. Үндсэн хуульд заасан иргэний шууд сонгох болон сонгогдох /санал авах/ эрхийг зөрчиж буй тухайд. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4.9-д заасан “Энэ хуулийн 27.1-д заасан нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/-ийн жагсаалтаас тус тус сонгоно.”, 27.1-д заасан “Нам, эвсэл Улсын Их Хурлын сонгуульд 76-аас илүүгүй хүнийг тухайн нам, эвслийн гаргасан дарааллын дагуу
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5