Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

496 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Цогтгэрэл Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4.9-д “Энэ хуулийн 27.1-д заасан ...28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/-ийн жагсаалтаас тус тус сонгоно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар бүлгийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд... шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа өгөх зарчмыг зөрчиж байна. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгох заалтыг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох хангалттай санал авч чадаагүй, өөрөөр хэлбэл шууд сонгогдоогүй нэр дэвшигчдээс бүрдэх “Г” жагсаалтын эхнээс нам, эвсэлд хуваарилагдсан суудалд дүйцүүлэн хуваарилахаар байгаа нь шууд бус замаар сонгогдож байгаа хэлбэр юм. Түүнчлэн босго даваагүй намуудын төлөө өгсөн саналуудыг өөрчилж, өөр намууд дээр тэнцүүлэн хуваахаар байгаа нь хүний эрх, шударга ёсонд гаж, сонгогчийн эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл болжээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн дээрх заалтыг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ. Хоёр. Баянгол дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Чадраабал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Ё.Бямбатогтох нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9-д “Энэ хуулийн 27.1-д заасан нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/-ийн жагсаалтаас тус тус сонгоно.” гэсэн заалт оруулснаас үүдэн уг хуульд 6.7.2, 27.5.4, 48.2, 48.7, 49.1.1, 49.1.2, 49.1.3, 49.1.7, 49.2 гэсэн зохицуулалтуудыг хийжээ. Эдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5