473 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Засгийн газар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон тогтоол гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно...” гэж заасан байдаг. Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 250 дугаар тогтоол нь тодорхой хэм хэмжээ тогтоосон байх бөгөөд үүнийг нийтээр даган мөрдөх шинжтэй акт байна. Гэтэл уг тогтоол нь хуульд тусгайлан эрх олгосон заалт байхгүй мөн хуулиар зохицуулаагүй зүйлийг Засгийн газар өөрөө тогтоосон нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт зааснаар “Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана.” гэж заасныг зөрчиж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах...” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. ...Барилга байгууламж барьж байгаа явдал нь газрыг тодорхой нэг зориулалтаар эзэмшиж байгаа үйл явц бөгөөд уг үл хөдлөх хөрөнгө нь газар эзэмшигчийн өмч юм. Газар эзэмшигч нь газар эзэмшиж байгаагийн хувьд газрын төлбөрийг хууль тогтоомжид заасан хэмжээгээр төлдөг. Үүн дээр хуульд заагаагүй нөхцөлөөр Засгийн газар өөрөө хэм хэмжээ тогтоон хувийн өмчийг үнэ төлбөргүй авч байгаа нь хууль бус гэж үзэж байна...” гэжээ. Гурав. Монгол Улсын Ерөнхий сайдын 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 79 дүгээр захирамжаар томилогдсон Засгийн газрын итгэмжилсэн төлөөлөгч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүх Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаар магадлалаар иргэн Н.Улам-Ундрахын өргөдлийг хянан хэлэлцэж, гомдлын зарим шаардлага буюу Засгийн газрын 2007 оны “Ахмад дайчдын орон сууцны тухай” 250 дугаар тогтоолын 3-т “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэлх хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх...” гэж заасан нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсний дагуу өргөдлийн энэхүү хэсэгт хариу тайлбар бэлтгэлээ. Үүнд:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5