474 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага болохын хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Тухайлбал: Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д “... хүн амын бодлого, ... ахмадуудын талаар төрөөс явуулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх...”, мөн зүйлийн 6-д “... иргэдийн ахуй, орон сууцны нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авах” нь Засгийн газрын үндсэн бүрэн эрхэд хамаарахаар заасан байна. Засгийн газрын 2007 оны 250 дугаар тогтоолын 3 дахь заалт нь улсаас орон сууц авч байгаагүй ахмад дайчид болон бага орлоготой иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эдгээр иргэдийг орон сууцаар хангах зорилгоор орон сууцны фонд бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ юм. Засгийн газар нь ахмад дайчдыг орон сууцтай болгох ажлын хүрээнд дээрх тогтоол болон “Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох тухай” Засгийн газрын 2009 оны 212 дугаар тогтоол, “Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлигийн дагуу 2011 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 1600 гаруй ахмад дайчдад орон сууцны дэмжлэг үзүүлээд байгаа болно.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын Засгийн газрын “Ахмад дайчдын орон сууцны тухай” 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 250 дугаар тогтоолын 3 дахь заалтад “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох, гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх...” гэж заасан нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5