472 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэв. Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Нямсүрэнгийн Улам-Ундрах Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлдээ: “...Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 28ны өдрийн “Ахмад дайчдын орон сууцны тухай” 250 дугаар тогтоолын 3 дахь заалтад “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох, гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх...”-ээр заасан нь Засгийн газар Үндсэн хуулиар олгогдсон “салбар ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулсан шийдвэр гаргах эрх бүхий байгууллага хэдий ч гарч байгаа шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байх шаардлагатай билээ. Энэ нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах...” гэснийг зөрчиж байна. Газрын тухай хууль болон Газрын тухай хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжуудад газар эзэмших эрх олгохдоо бусдын өмчлөлийн зүйлийг авах талаар ямар нэгэн зохицуулсан эрх зүйн акт байхгүй билээ. Иймээс Засгийн газар дээрх тогтоолыг гаргасан нь Үндсэн хуулийн энэхүү заалтыг зөрчиж байна гэж үзэх үндэслэл болж байна... ...Газрын тухай хуульд газар эзэмших, ашиглах эрхийг иргэн аж ахуйн нэгж байгууллагад олгох журмыг хуульчилсан байдаг бөгөөд энэхүү хуульд уг газрыг ашиглахад ашиглаж байгаа этгээдийн хөрөнгөөс үнэ төлбөргүй гаргуулах талаар зохицуулалт байхгүй билээ. Гэтэл Засгийн газар тогтоол гаргахдаа ямар нэгэн хуульд үндэслэлгүйгээр эрх хэмжээгээ хэтрүүлэн гаргасан байна. Иймд хууль зүйн үндэслэлгүй 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Ахмад дайчдын орон сууцны тухай” тогтоол нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэжээ. Хоёр. Иргэн Н.Улам-Ундрах Үндсэн хуулийн цэцэд дахин хандаж гаргасан гомдолдоо: “...Засгийн газар бодлого хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн гаргах ёстой юм. Монгол Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5