468 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах...”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна.” гэж тус тус заажээ. Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч дээд байгууллага бөгөөд төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүрэгтэй байгууллага юм. Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоол нь уг тогтоолыг гаргах үндэслэл болсон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуультай нийцээгүй, уг хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, уг хуулиар ногдуулсан үүргийг зөрчиж гүйцэтгэсэн шийдвэр болсон. Засгийн газар нь үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хөдөлбөргүй баримтлан ажиллах үүрэгтэй боловч энэ тохиолдолд ингэж ажилласангүй. Засгийн газрын 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйл нь уг тогтоолыг гаргах үндэслэл болсон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг зөрчиж, олборлох эрх бүхий этгээдийг ялгаварлан гадуурхаж, зөвхөн алтны шороон ордод үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн үйл ажиллагааг хориглон зогсоосон, нөхөх олговрыг олгохоос тусгай зөвшөөрлийг цуцалснаас өөрцгүй үр дагавар бүхий хориглолтыг тогтоосон хууль бус үйл ажиллагаа юм. Иймд Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 болон 3, Арван зургадугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 болон 2, Нэгдүгээр зүйлийн 2, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн болохыг тогтоолгох шаардлагыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргаж байна” гэжээ. Хоёр. Монгол Улсын Ерөнхий сайдын 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр захирамжаар томилогдсон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Геологийн бодлогын газрын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5