Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

467 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн тухай. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арсьны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэжээ. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.”, мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1 дэх хэсэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй.” гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд дурдсан шинж байдал бүхий газар нутагт аливаа төрлийн ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, харин энэхүү хориглолтод гагцхүү стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд л хамаарахгүй ажээ. Гэтэл Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлд “...бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт... үйл ажиллагаа зогсоохыг...” хэмээн зөвхөн алт, тэр дундаа шороон ордод олборлох эрхээ хэрэгжүүлж байгаа этгээдүүдэд хамааралтай байдлаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлж байгаа нь хүн бүр хууль, шүүхийн эрх тэгш байх, аливаа ялгаварлан гадуурхлаас ангид байх хүний эрх, эрх чөлөөний тулгуур баталгааг үгүйсгэж, зөрчсөн үйл ажиллагаа болсон байна. Гурав. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн тухай. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5