469 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл орлогч дарга С.Баттулга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчны байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат нар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан дээр хийсэн тайлбартаа: “Алтны шороон ордын үйл ажиллагааг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.” гэж заасныг үндэслэн зогсоосон. Ийнхүү зогсоохоос өмнө 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоосон. Ашигт малтмалын газраас өгсөн 254 зөвшөөрөл бүхий алтны шороон ордын жагсаалтын дагуу бид энэ шийдвэрийг гаргасан. Хуулийн дагуу таван сарын хугацаанд хийж гүйцэтгэх ёстой ч Засгийн газрын нөөц бололцоо, хүн хүч хүрэлцээгүй учраас бид хилийн зааг тогтоох ажлыг 2 жилийн хугацаанд хийж дуусгасан. Энэ хуулийн хүрээнд Засгийн газраас гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоох, хилийн заагт ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох, байгаль орчныг нөхөн сэргээх, нөхөн олговор олгох журам баталж, хэрэгжүүлэх зэрэг ажлыг үе шаттайгаар хийх үүргийг холбогдох яам, агентлагт өгч, хяналт тавьж ажиллаж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Засгийн газрын “Журам батлах тухай” 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын 3-т “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасугай.” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5