466 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өмчлөлийн зүйл байж болохыг нотолж байгаа хэрэг юм. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олж авсан олборлох эрх тухайн этгээдийн субъектив эрх буюу өмчлөх эрхэд хамаарах бөгөөд Үндсэн хуулийн дээрх зүйл заалтын дагуу хуулиар хамгаалагдана. Тэгэхээр олборлох эрхийг хамгаалах, хүндэтгэх, зөрчихгүй байх үүрэг Засгийн газарт ногдоно. Олборлох эрх бүхий этгээд буюу өмчлөгч этгээд өөрөө хүссэн /бусдад худалдсан гэх мэт/, эсхүл уг эрхийг хүчингүй болгоход хүргэх үр дагавар бүхий зөрчил гаргаснаас бусдаар өмчлөх эрхийг хязгаарлах, дуусгавар болгох тохиолдолд энэ тухай тусгайлсан хууль гаргах буюу хуульд эрхийг хязгаарлах, дуусгавар болгох үндэслэлийг заах шаардлага зүй ёсоор тавигддаг. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авах нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заажээ. Аливаа субъектив эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр, хуульд заасан журмын дагуу хязгаарлаж, түүнд халдаж болно. Олборлох эрх нь дээрх өгүүлсэнчлэн өмчлөлийн зүйл болох учир гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу, зохих нөхөх олговор олгосны үндсэн дээр уг эрхийг хязгаарлах буюу дуусгавар болгоно. Иймд Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлээр нөхөх олговрын үнэлгээг тооцоолон тогтоож, тогтоосон хэмжээний нөхөх олговрыг олгохоос өмнө олборлох эрх бүхий этгээдийг “...уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг...” тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд явуулахыг хориглосон нь бодит байдалд олборлох эрх буюу тусгай зөвшөөрлийг цуцалснаас өөрцгүй үр дагаврыг бий болгож байх бөгөөд ингэснээрээ Засгийн газар өөрт нь хуулиар ногдуулсан үүргийг “зөрчиж гүйцэтгэсэн”, Үндсэн хуулийн дээрх зүйл, заалтуудыг зөрчсөн үйл ажиллагаа болжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5