Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

465 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3, Зургадугаар зүйлийн 4, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 болон 2, Арван зургадугаар зүйлийн 3, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн Үндсэн хуулийн бус буюу Үндсэн хууль зөрчсөн шийдвэр болсон байна. Эдгээрийн хууль зүйн үндэслэлийг нэг бүрчлэн доорхи байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэг. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг тус тус зөрчсөн тухай: Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө.” гэж тус тус заажээ. Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтын дагуу төр, түүний байгуулал нь эрх мэдлийн гурван салаа мөчрийн нэгдэл байх бөгөөд түүний нэгэн салаа мөчир нь гүйцэтгэх эрх мэдэл, түүнийг хэрэгжүүлэгч институци нь Засгийн газар билээ. Иймд энд дурдагдаж буй төр гэдэгт Засгийн газар хамаарна. Үндсэн хуулийн эл заалтын дагуу өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах, өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх, зөрчихгүй байх үүрэг Засаг газарт ногдож байна. Олон улсын хэмжээнд тогтсон ойлголтоор ашигт малтмал эрэх /mineral prospecting or search from mineral or placer mineral/, хайх /mineral exploration/ үйл ажиллагаа явуулах, эл ажлын үр дүнд олж илрүүлсэн ашигт малтмалыг олборлох /mineral mining/, улмаар боловсруулах буюу үйлдвэрлэх /the production of a mineral or placer mineral/ зэрэг үйл ажиллагааг нийтэд нь mining activity буюу олборлох үйл ажиллагаа гэдэг ажээ. Дээр дурдсан үйл ажиллагааг эрхлэх эрхийг олборлох эрх буюу mining right гэнэ. Уг эрхийг үнэлж, бусдад шилжүүлж, барьцаалж болдог явдал нь түүнийг эдийн засгийн эргэлтэд ордог хөрөнгө буюу

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5