Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

464 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэв. Нэг. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч, иргэн Ганбатын Мөнхболд 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ: “Монгол Улсын Их Хурал 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан. Гэхдээ уг хуулийн биелэлтийг хангах, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүсэх зохицуулалт шаардлагатай олон харилцаа болон үр дагаврын асуудлыг уг хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулаагүй орхисон. Тухайлбал, ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хэрхэн хамгаалах, нөхөх олговрын үнэлгээг хэн, ямар шалгуур, аргачлалыг баримтлан, ямар хүчин зүйлсийг харгалзан тогтоовол зохих, нөхөн олговрыг төлж барагдуулах хэлбэр, нөхцөл зэрэг олон чухал асуудлыг зүй нь дээрх хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай байсан боловч Засгийн газар холбогдох журмыг гаргана гэх нэрээр хууль тогтоогч асуудлыг нээлттэй орхижээ. Мөн түүнчлэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрлийг энэ хууль батлагдсанаас хойш 5 сарын хугацаанд цуцална.” гэж заасан байх боловч Засгийн газар нөхөх олговор олгох журмыг дөнгөж 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 299 дүгээр тогтоолоороо баталсан... ...Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасугай” гэж заасан нь Монгол Улсын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5