463 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2011.12.27 Дугаар 05 Улаанбаатар хот Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат /илтгэгч/, Ж.Болдбаатар, Ц.Сарантуяа, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Г.Мөнхболд, Засгийн газрын итгэмжилсэн төлөөлөгчид Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Геологийн бодлогын газрын орлогч дарга С.Баттулга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат нар оролцов. Хуралдаанаар Засгийн газрын “Журам батлах тухай” 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын 3 дахь заалтад “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасугай.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 3, Гучин наймдугаар зүйлийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5