Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

462 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Монгол Улсын Их Хурал 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийг батлан гаргахдаа уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл...”, 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1.”, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл ...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл ...”, мөн зүйлийн 4.3.11-д “нийгмийн даатгалын шимтгэл.” гэж тус тус зааж, ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөхдөө даатгуулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг зохицуулалтгүй үлдээснээрээ Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалтын “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6 дахь заалтын “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн дээрх зүйл, заалтын холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 2. Монгол Улсын Их Хурлын 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 3.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН ГИШҮҮД П.ОЧИРБАТ Ж.БОЛДБААТАР Ж.АМАРСАНАА Д.НАРАНЧИМЭГ Ц.САРАНТУЯА . Д.МӨНХГЭРЭЛ Б.ПҮРЭВНЯМ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5