Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

461 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.2, 4.3.11, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчөөгүй болно.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Хууль тогтоомжид заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалд хамрагдах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалт, мөн зүйлийн 6 дахь заалтад заасан эд мөнгөний тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах иргэний эрх хангагдах нэг баталгаа болно. Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан хуулиар уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуульд заасан үүргээс чөлөөлөхдөө даатгуулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зохицуулалтыг орхигдуулж, улмаар даатгуулагчийн нийгмийн даатгалд хамрагдах эрхийг хязгаарласан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна. Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл...”, 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1.”, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн “... нийгмийн даатгалын шимтгэл...”, мөн зүйлийн 4.3.11-д “нийгмийн даатгалын шимтгэл.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалтын “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6 дахь заалтын “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2; 32 дугаар зүйлийн 2; 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5