460 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөрчсөн эсэх талаарх тайлбараа Үндсэн хуулийн цэцэд хүргүүлжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид дээр дурдсан тайлбар ёсоор гаргасан үндэслэл, саналаас өөр нэмэлт болгох үндэслэл үгүй байна. Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх явцад Улсын Их Хурлын гишүүд дараах санал гаргаж байв. Үүнд: Татварын эрх зүйн орчинг шинэчлэн боловсронгуй болгосон явдал үүний дотор олон шатлалтай тогтолцооноос нэг шатлалтай тогтолцоонд шилжүүлсэн нь аж ахуйн нэгж, байгууллагаас эрхэлж буй үйл ажиллагаагаа татварын байгууллагад бүртгүүлж, давхар баланс хөтөлдөг тогтсон жишгийг халж, далд эдийн засгийг ил тод болгоход тус дөхөм болсон явдал билээ. Үүнийг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагыг албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлээс Монголын төр нэг удаа чөлөөлж, өршөөл үзүүлсэн нь өөрөө зөв арга хэмжээ болсон гэж үзэж байна. Тухайлбал, энэ асуудлыг шийдсэнээр Монгол Улсад 4 их наяад, 510 тэрбум 887 сая төгрөг ил болжээ. Харин 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд албан татвар төлөгч, ажил олгогчоор бүртгүүлсэн байвал зохих иргэн, хуулийн этгээд 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын дотор сайн дурын үндсэн дээр холбогдох алба, салбар нэгжид бүртгүүлсэн бол албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс нэг удаа чөлөөлсөн харилцаа өөрөө Үндсэн хуулийн зөрчлийн харилцаа биш юм. Гэвч ийнхүү харилцаанаас иргэн хохирсон тохиолдолд тухайн хохирлыг нь төр хариуцаж барагдуулах зарчим үйлчлэх ёстой билээ. Өөрөөр хэлбэл, зохицуулах ёстой байсан харилцааг хуулиар зохицуулахгүй орхигдуулж иргэнийг хохироосон нь Улсын Их Хурлын алдаа болжээ. Улмаар хуулийн зохицуулалтгүй үлдээсэн хэм хэмжээний хийдлээс болж хохирсон иргэдийг ямар арга механизмаар хохирлыг нь барагдуулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд ийнхүү зохицуулалтгүй үлдээсэн харилцааг зохицуулсан шийдвэрийг төр нөхөж гаргах шаардлагатай билээ. Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5