Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

459 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.” гэжээ. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 03 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд: “1.Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл...”, 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1.”, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн “... нийгмийн даатгалын шимтгэл...”, мөн зүйлийн 4.3.11-д “нийгмийн даатгалын шимтгэл.” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалтын “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6 дахь заалтын “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтэд заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ. Тав. Монгол Улсын Их Хурлын даргын 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, С.Баярцогт нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Улсын Их Хурлын даргын 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр захирамжаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг томилон оролцуулсан билээ. Ийнхүү хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцохдоо 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/7491 тоотоор Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.2, 4.3.11, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн холбогдох заалтыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5