458 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэсэн заалтад харшилж, олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авч чадахгүй болох, эсхүл тогтоогдвол зохих тэтгэвэр тэтгэмж бага хэмжээгээр тогтоогдох зэргээр даатгуулагчийн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх зөрчигдөхөд хүргэсэн гэх үндэслэлтэй байна. 2.Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг.”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэлийн ...”, мөн “... шимтгэл ногдох ...” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6/-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэжээ. Тогтоох хэсэгт: “1.Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл...”, 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1.”, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл ...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл ...”, мөн зүйлийн 4.3.11-д “нийгмийн даатгалын шимтгэл.” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6/-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байна. 2.Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг.”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэлийн ...”, мөн “... шимтгэл ногдох ...” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6/-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэснийг зөрчөөгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5