457 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно. Улсын Их Хурлаас 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг баталсан билээ. Энэхүү хуулиар аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.0 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулж байхаар үүрэг болгов. Ийнхүү үндэслэлээр Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.3.11, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалт мөн зүйлийн 6 дахь заалтыг тус тус зөрчөөгүй болно.” гэжээ. Гурав. Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 04 дүгээр дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт: “1.Нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд даатгалын санд төлж буй урьдчилсан төлбөр бөгөөд тухайн шимтгэлийг төлсөн байх нь даатгуулагчийн хувьд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах хуулиар олгогдсон эрхээ эдлэх үндэслэл болно. Харин Улсын Их Хурал 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл...”, 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1.”, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл ...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл ...”, мөн зүйлийн 4.3.11-д “нийгмийн даатгалын шимтгэл.” гэж тус тус заахдаа ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөхдөө даатгуулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг зохицуулалтгүй үлдээсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6/-д “эрүүл мэндээ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5