456 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зохицуулсан хуулиудын дагуу тэтгэвэр, тэтгэмж олгогдох үндэслэлгүй болсон бол олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээгээр, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ багассан, олгогдох хугацаа хойшлогдсон бол зөрүүгээр, хохирсон этгээдээс гарсан нэмэгдэл зардлын хэмжээгээр ажил олгогч Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн холбогдох зохицуулалтаар эд хөрөнгийн хариуцлага хүлээхийг хэлнэ гэж тодорхой тайлбар гаргажээ. Иргэн Н.Ариунболд мэдээлэлдээ даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогч бүрэн төлж байх ёстой боловч ийнхүү шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөж байгаа нь “...нийгмийн нийт даатгуулагчдын эрх ашигт нийцэхгүй бөгөөд Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхэд ноцтой хохирол учруулсан байна.” гэжээ. Нийгмийн даатгалын тухай хуулиар даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогч бүрэн төлж байхаар зохицуулагдсан билээ. Улмаар Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг өмчлөлийн хэлбэрээс үл хамааран хоёр хувиар төлөх ажил олгогчийн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний чиглэлийг батлан мөрдүүлжээ. Даатгуулагч даатгалын тохиолдол үүссэн бөгөөд ажил олгогчийн буруугаас өөрт нь учирсан хохирлоо Иргэний хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж арилгуулах бүрэн боломжтой юм. Хууль тогтоомжийн дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас буй болсон хохирлыг ажил олгогч барагдуулахаар зохицуулагдаж байна. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасанчлан ажил олгогч нь дээр дурдсан тохиолдол үүссэн нөхцөлд нийгмийн даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд ийнхүү чадвар алдалтын хувь хэмжээнээс нь шалтгаалж 5 сараас 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно. Түүнчлэн улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5