455 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заасны дагуу зарцуулагдах тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг олгохоор хуульчилсан болно. Өөрөөр хэлбэл, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэр бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцэл нь Монгол Улсын нэгдсэн төсөв байна. Иймд улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болох Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал баталж байхаар хуульчлагдсан билээ. Улмаар сайн дураар бүртгүүлсэн албан татвар төлөгчийг холбогдох хуульд заасан хариуцлагаас, түүнчлэн албан татвар төлөхөөс төр өөрийнхөө бодлогоор чөлөөлөх боломжтой билээ. Тэгвэл үүнтэй адилтган улсын төсвийг бүрдүүлдэг албан татварын нэг адил нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс ажил олгогчийг нэг удаа чөлөөлж улмаар нөхөн ногдуулахгүй байх асуудлыг хуульчилсан юм. Хоёрдугаарт, Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулиар иргэн, хуулийн этгээдийг нийгмийн даатгалын төлбөр төлөхөөс, түүнчлэн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулиар нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас нэг удаа л чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа болно. Энэ бол ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс бүрэн бөгөөд тогтмол хугацаанд чөлөөлж байгаа асуудал биш юм. Гуравдугаарт, Нийгмийн даатгалын тухай хуульд даатгуулагчийн болон бусад иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан өөр бусад зохицуулалт байгаа билээ. Жишээлбэл, дээр дурдсан хуулийн 6 дугаар зүйлд заасанчлан ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нь тухайн даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд тэтгэвэр, тэтгэмж олгохгүй байх үндэслэл болохгүй. Энэ шалтгааны улмаас даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч Иргэний хууль тогтоомжийн дагуу хариуцахаар үүрэг хүлээж байгаа болно. Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолд тухайн асуудлаар “ажил олгогч бүрэн хариуцна” гэж ажил олгогчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд нийгмийн даатгалын харилцааг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5