Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

454 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ийнхүү татвартай холбогдсон харилцааг иж бүрнээр шинэчилж боловсронгуй болгосонтой холбогдуулан хувийн хэвшлийн аж ахуй эрхлэгч нарт татварын хуулийн орчинд үйл ажиллагаагаа эрхлэх, олсон орлогоо татвараас нуухгүй байх, хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд ил тодоор оруулах боломж олгох зорилгоор татварын өршөөлийн асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурлаас тогтоосон билээ. Тухайлбал, энэ асуудал Улсын Их Хурлын 2005 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгалаа олсон болно. Дээр дурдсан шийдвэрийн заалтыг үндэслэн татварын болон нийгмийн даатгалын хуулиудыг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн хөгжлийг дэмжихэд чиглэсэн татварын орчин бүрдүүлэх, далд эдийн засгийг багасгах үүднээс нэг удаагийн арга хэмжээ болгон Улсын Их Хурлаас 2007 онд Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай, улмаар 2008 онд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус баталсан болно. Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргагч Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.5, 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт буюу 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд ажил олгогчоор бүртгүүлсэн байвал зохих, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нуун дарагдуулсан иргэн, хуулийн этгээд дээр дурдсан хууль батлагдсан өдрөөс хойш 6 сарын дотор нийгмийн даатгалын орон нутгийн салбарт бүртгүүлсэн, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн шинэчилсэн тайлангаа гаргаж ийнхүү салбарт мэдүүлсэн бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэжээ... ...Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5, 6-д заасан хүний эрхийг зөрчөөгүй нь дараахь үндэслэлтэй болно. Нэгдүгээрт, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулиар “Монгол Улсын нэгдсэн төсөв нь Монгол Улсын төсөв, орон нутгийн төсөв, Хүний хөгжил сангийн төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс бүрдэхээр” заасан юм. Улмаар нийгмийн даатгалын сангийн төсөв гэдэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эх үүсвэрээр бүрдэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5