Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

453 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иргэний хууль үйлчлэхгүй тул нийгмийн даатгалын шимтгэлийг шаардах эрх хугацааны хязгаарлалтгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 18.1.2, 18.4-т заасанчлан ажил олгогч татан буугдсан, дампуурсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг “автомат”-аар дуусгавар болдог. Дээрхээс үзэхэд “эргэж төлөгдөх найдваргүй өр” гэсэн ойлголт нийгмийн даатгалын эрх зүйд байхгүй болно. Харин ажил олгогч буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь төлбөрийн чадваргүй байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд тухайн этгээд хөрөнгөтэй болсон хугацаанаас эхлэн “өр”-өө төлөх үүргийг төлбөр авагч буюу нийгмийн даатгалын сан, даатгуулагчийн өмнө хүлээнэ. ...Мэдээллийн шаардлага: 2007 оны Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1.1-д “...нийгмийн даатгалын шимтгэл...”; 3.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1”; 3.2-т “...нийгмийн даатгалын шимтгэл...”; 4.1.5-д “...20.1.1, 20.1.2, 20.1.3...”; 4.2-т “...нийгмийн даатгалын шимтгэл...”; 4.3.11-д “...нийгмийн даатгалын шимтгэл...”; 6.2-т “... нийгмийн даатгалын шимтгэлийн..., шимтгэл ногдох...” ... гэж тус тус заасан байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах... эрхтэй”, мөн зүйлийн 6-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй...” гэж заасныг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нар 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “...Улсын Их Хурлаас Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг тус тус 2006 онд, түүнчлэн Татварын ерөнхий хууль, Онцгой албан татварын тухай хуулийг 2008 онд батлан мөрдүүлж хүн амын орлого, амьжиргааны түвшинг татвартай уялдуулах, татварын суурийг өргөтгөх, татвар тэгш, шударга байх зарчмыг хэрэгжүүлэх, салбараар ялгаварласан аливаа хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах чиглэлээр татварын эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5