452 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дансанд нь өөрийнх нь болон ажил олгогчоос төлсөн мөнгөн хөрөнгө тэтгэврийн даатгал болон хуримтлагдах болсон. Гэтэл нийгмийн даатгалын буюу тэтгэврийн даатгалын шимтгэлээс ажил олгогчийг чөлөөлөх тухай холбогдох хуульд зааснаас шалтгаалж эдгээр иргэдийн дансанд цугларах ёстой мөнгөн хөрөнгө, хуулиар чөлөөлөгдсөн хэмжээгээр багасч байгаа нь тухайн иргэдийн өндөр насалсны дараа эд, мөнгөний тусламж авах эрхийг зөрчсөн гэж үзнэ. Харин 1960 оноос өмнө төрсөн иргэн буюу ажилтны хувьд тэтгэврийн даатгал төлсөн хугацаа нь ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлснөөс шалтгаалан багасч болзошгүй байгаа бөгөөд хамгийн өндөр шимтгэл төлж байсан дараалсан 5 жилээр тэтгэврээ тогтоолгох боломж үгүйсгэгдэж болзошгүй. Нийгмийн даатгалын ерөнхий томьёолол дор нийгмийн даатгалын бусад төрөл болох “тэтгэмжийн”, “эрүүл мэндийн”, “ажилгүйдлийн” даатгал хамаарч байгаа ба эдгээр даатгалд төлөгдөх мөнгөн хөрөнгө мөн чөлөөлөгдсөнөөр тухайн иргэн буюу ажилтны даатгалын улмаас эд мөнгөний тусламж авах эрхээ алдах болж байна. Хэрэв тухайн иргэн буюу ажилтан “тэтгэмжийн”, “эрүүл мэндийн”, “ажилгүйдлийн” даатгалын сангаас эд мөнгөний тусламж авах боломжтой, эсхүл тухайн иргэн буюу ажилтанд даатгалын тохиолдол үүсээгүй байлаа ч сангуудыг бүрдүүлдэг нийт даатгуулагч иргэн буюу ажилчны эрх ашигт нийцэхгүй юм. Аливаа даатгалын сан нь тодорхой хөрөнгийг өөртөө цугларуулж, даатгалын тохиолдол үүсвэл тухай бүрт нь даатгалын эрсдлийг хариуцах, даатгалын тохиолдол үүсээгүй бол ирээдүйд бий болох эрсдлийг “өөртөө” үүрэн даатгалын шимтгэл төлөгчдийн хөрөнгөөр улам бүр нэмэгдэх зүй тогтолтой байдаг. Гэтэл зарим ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс “өршөөсөн нь” нийгмийн даатгалын сангууд буюу эдгээр сангаар баталгааждаг иргэний Үндсэн хуулиар баталгаажсан эрхэд тодорхой хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ. 3. 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын эдийн баялагтай холбогдсон харилцаа нь захиргааны хууль тогтоомжоор зохицуулагдаж байгаа тул энэ төрлийн эдийн баялагтай холбогдсон харилцаанд Иргэний хууль үйлчлэхгүй гэж үзнэ. /Иргэний хуулийн 1.3/ Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгал шимтгэл төлүүлэхтэй холбогдсон шаардах эрх хэрэгжихэд Иргэний хууль үйлчлэхгүй. Нэгэнт Нийгмийн даатгалын тухай хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоогоогүй, энэ харилцаанд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5