451 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төвлөрүүлдэг билээ. Үүнээс үзэхэд ажилтан буюу иргэний нэрийн өмнөөс тэдгээрийн нэр дээр болон нийтлэг байдлаар даатгалын санд зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр буюу ажилтны цалингийн 10 хувиар төвлөрүүлэх нь ажил олгогчоос ажилтан буюу иргэний өмнө /төрийн өмнө бус/ хүлээсэн үүрэг байна. Гэтэл 2007 оны Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулиар иргэн буюу ажилтны нэрийн өмнөөс ажил олгогчийн нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх үүргээс төр /Улсын Их Хурал/ чөлөөлсөн нь тэтгэврийн нэрийн данстай иргэн буюу ажилтан бүрийн, бусад тохиолдолд сангийн хуримтлалыг үүсгэсэн нийт иргэн буюу ажилтны “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах” Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг зөрчжээ. Иргэн буюу ажилтны нэрийн өмнөөс төр /Улсын Их Хурал/ хууль гаргах замаар ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс чөлөөлснөөс шалтгаалж иргэн буюу ажилтны тэтгэврийн нэрийн данс, түүнчлэн нийгмийн даатгалын санд чөлөөлөгдсөн хөрөнгийн хэмжээгээр хоосон орон зай үлдэж байгаа бөгөөд энэхүү хөрөнгийг төр нөхөн төлөх үүрэг хүлээгээгүй байна. 2. Нийгмийн даатгалын хуульд зааснаар нийгмийн даатгал нь “тэтгэврийн”, “тэтгэмжийн”, “эрүүл мэндийн”, “үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний”, “ажилгүйдлийн” гэсэн даатгалын төрөлтэй байдаг. Эдгээрээс “үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал”-ыг ажил олгогч бүрнээ төлөх үүрэгтэй байтал нийгмийн даатгалын шимтгэл гэсэн ерөнхий томьёоллын дор үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл чөлөөлөгдөж байгаагийн улмаас уг санг бүрдүүлдэг, нийгмийн нийт даатгуулагчдын эрх ашигт нийцэхгүй байна. Нэгэнт “үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал”-ын шимтгэл төлөгдөөгүй тул төлөх ёстой байсан иргэн буюу ажилтан тухайн сангаас даатгалын тохиолдол болсон үед мөнгөн хөрөнгө буюу даатгалын эргэн төлбөр шаардах эрхгүй болж байна. Хэрэв шаардан авах эрхтэй гэж үзэхэд энэ нь бусад “үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал”-ын шимтгэл төлж уг санг бүрдүүлдэг нийт даатгуулагч иргэн буюу ажилтны эрх ашигт нийцэхгүй байна. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд зааснаар 1960 оноос хойш төрсөн иргэн буюу ажилтан нь тэтгэврийн даатгалын санд өөрийн нэр дээр тэтгэврийн данстай бөгөөд тухайн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5