Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

450 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шимтгэл...”, мөн зүйлийн 4.3.11-д “нийгмийн даатгалын шимтгэл.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалтад “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6 дахь заалтад “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ: “...1. 2007 оны Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1.1-д зааснаар уг хууль нь зарим албан татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, мөн түүнчлэн хариуцлага /эрүү, иргэн, захиргааны/-аас чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм байна. Ийнхүү уг хуулиар Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэл, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл хугацаандаа төлөгдөөгүйн улмаас тооцох алдангийг /иргэний хариуцлага/ тус тус чөлөөлөхөөр заасан нь нийгмийн даатгалд даатгуулагч иргэний Үндсэн хуулиар баталгаажсан эрхэд ноцтой хохирол учруулсан байна. Монгол Улсын аливаа иргэний Үндсэн хуулиар баталгаажсан “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах” эрхээ хэрэгжүүлэх гол үндэслэл нь нийгмийн даатгалын тодорхой сангуудад тухайн иргэн буюу ажилтан даатгагдсанаар буюу мөнгөн хөрөнгө төвлөрүүлснээр үүсдэг. Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байгаа энэхүү мөнгөн хөрөнгийг Нийгмийн даатгалын тухай хуульд “нийгмийн даатгалын шимтгэл” гэж томьёолдог. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлээр бүрдсэн нийгмийн даатгалын сан нь иргэн буюу ажилтны дээр дурдсан Үндсэн хуульд заасан эрхийн баталгаа болдог. Ийнхүү Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэх үүднээс даатгуулагч иргэн нь нийгмийн даатгалын сангуудад төвлөрүүлж буй /тодорхой тохиолдолд өөрийн нэр дээр/ нийгмийн даатгалын шимтгэлээ ажил хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний 10 хувиар тооцон өөрөө, 10 хувиар тооцон ажил олгогчоор

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5