Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

443 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мөрдүүлжээ. Даатгуулагч даатгалын тохиолдол үүссэн бөгөөд ажил олгогчийн буруугаас өөрт ньучирсан хохирлоо Иргэний хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж арилгуулахбүрэн боломжтой юм. Хууль тогтоомжийн дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас буй болсон хохирлыг ажил олгогч барагдуулахаар зохицуулагдаж байна. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасанчлан ажил олгогч нь дээр дурдсан тохиолдол үүссэн нөхцөлд нийгмийн даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд ийнхүү чадвар алдалтын хувь хэмжээнээс нь шалтгаалж 5 сараас 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно. Түүнчлэн улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсны улмаасхариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно. Улсын Их Хурлаас 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг баталсан билээ. Энэхүү хуулиар аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.0 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулж байхаар үүрэг болгов. Ийнхүү үндэслэлээр Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.5,4.3.11, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалт мөн зүйлийн 6 дахь заалтыг тус тус зөрчөөгүй болно.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд даатгалын санд төлж буй урьдчилсан төлбөр бөгөөд тухайн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5