444 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шимтгэлийг төлсөн байх нь даатгуулагчийн хувьд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах хуулиар олгогдсон эрхээ эдлэх үндэслэл болно. Харин Улсын Их Хурал 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл...”, 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1.”, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл ...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл ...”, мөн зүйлийн 4.3.11-д “нийгмийн даатгалын шимтгэл.” гэж тус тус заахдаа ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөхдөө даатгуулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг зохицуулалтгүй үлдээсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6/-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэсэн заалтад харшилж, олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авч чадахгүй болох, эсхүл тогтоогдвол зохих тэтгэвэр тэтгэмж бага хэмжээгээр тогтоогдох зэргээр даатгуулагчийн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх зөрчигдөхөд хүргэсэн гэх үндэслэлтэй байна. 2. Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг.”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэлийн ...”, мөн “... шимтгэл ногдох ...” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6/-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5