Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

442 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл этгээдийг нийгмийн даатгалын төлбөр төлөхөөс, түүнчлэн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулиар нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас нэг удаа л чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа болно. Энэ бол ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс бүрэн бөгөөд тогтмол хугацаанд чөлөөлж байгаа асуудал биш юм. Гуравдугаарт, Нийгмийн даатгалын тухай хуульд даатгуулагчийн болон бусад иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан өөр бусад зохицуулалт байгаа билээ. Жишээлбэл, дээр дурдсан хуулийн 6 дугаар зүйлд заасанчлан ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нь тухайн даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд тэтгэвэр, тэтгэмж олгохгүй байх үндэслэл болохгүй. Энэ шалтгааны улмаас даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч Иргэний хууль тогтоомжийн дагуу хариуцахаар үүрэг хүлээж байгаа болно. Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолд тухайн асуудлаар “ажил олгогч бүрэн хариуцна”гэж ажил олгогчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу тэтгэвэр, тэтгэмж олгогдох үндэслэлгүй болсон бол олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээгээр, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ багассан, олгогдох хугацаа хойшлогдсон бол зөрүүгээр, хохирсон этгээдээс гарсан нэмэгдэл зардлын хэмжээгээр ажил олгогч Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн холбогдох зохицуулалтаар эд хөрөнгийн хариуцлага хүлээхийг хэлнэ гэж тодорхой тайлбар гаргажээ. Иргэн Н.Ариунболд мэдээлэлдээ даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогч бүрэн төлж байх ёстой боловч ийнхүү шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөж байгаа нь “...нийгмийн нийт даатгуулагчдын эрх ашигт нийцэхгүй бөгөөд Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхэд ноцтой хохирол учруулсан байна” гэжээ. Нийгмийн даатгалын тухай хуулиар даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогч бүрэн төлж байхаар зохицуулагдсан билээ. Улмаар Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг өмчлөлийн хэлбэрээс үл хамааран хоёр хувиар төлөх ажил олгогчийн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний чиглэлийг батлан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5