441 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зохих, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нуун дарагдуулсан иргэн, хуулийн этгээд дээр дурдсан хууль батлагдсан өдрөөс хойш 6 сарын дотор нийгмийн даатгалын орон нутгийн салбарт бүртгүүлсэн, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн шинэчилсэн тайлангаа гаргаж ийнхүү салбарт мэдүүлсэн бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэжээ... ...Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5, 6-д заасан хүний эрхийг зөрчөөгүй нь дараахь үндэслэлтэй болно. Нэгдүгээрт, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулиар “Монгол Улсын нэгдсэн төсөв нь Монгол Улсын төсөв, орон нутгийн төсөв, Хүний хөгжил сангийн төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс бүрдэхээр”заасан юм. Улмаар нийгмийн даатгалын сангийн төсөв гэдэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эх үүсвэрээр бүрдэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу зарцуулагдах тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг олгохоор хуульчилсан болно. Өөрөөр хэлбэл төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэр бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцэл нь Монгол Улсын нэгдсэн төсөв байна. Иймд улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болох Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал баталж байхаар хуульчлагдсан билээ. Улмаар сайн дураар бүртгүүлсэн албан татвар төлөгчийг холбогдох хуульд заасан хариуцлагаас, түүнчлэн албан татвар төлөхөөс төр өөрийнхөө бодлогоор чөлөөлөх боломжтой билээ. Тэгвэл үүнтэй адилтган улсын төсвийг бүрдүүлдэг албан татварын нэг адил нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс ажил олгогчийг нэг удаа чөлөөлж улмаар нөхөн ногдуулахгүй байх асуудлыг хуульчилсан юм. Хоёрдугаарт, Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулиар иргэн, хуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5