440 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Содномзундуйн Эрдэнэ, Баттогтохын Чойжилсүрэн нар 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөрҮндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “...Улсын Их Хурлаас Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг тус тус 2006 онд, түүнчлэн Татварын ерөнхий хууль, Онцгой албан татварын тухай хуулийг 2008 онд батлан мөрдүүлж хүн амын орлого, амьжиргааны түвшинг татвартай уялдуулах, татварын суурийг өргөтгөх, татвар тэгш, шударга байх зарчмыг хэрэгжүүлэх, салбараар ялгаварласан аливаа хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах чиглэлээр татварын эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлжээ. Ийнхүү татвартай холбогдсон харилцааг иж бүрнээр шинэчилж боловсронгуй болгосонтой холбогдуулан хувийн хэвшлийн аж ахуй эрхлэгч нарт татварын хуулийн орчинд үйл ажиллагаагаа эрхлэх, олсон орлогоо татвараас нуухгүй байх, хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд ил тодоор оруулах боломж олгох зорилгоор татварын өршөөлийн асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурлаас тогтоосон билээ. Тухайлбал, энэ асуудал Улсын Их Хурлын 2005 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгалаа олсон болно. Дээр дурдсан шийдвэрийн заалтыг үндэслэн татварын болон нийгмийн даатгалын хуулиудыг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн хөгжлийг дэмжихэд чиглэсэн татварын орчин бүрдүүлэх, далд эдийн засгийг багасгах үүднээс нэг удаагийн арга хэмжээ болгон Улсын Их Хурлаас 2007 онд Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай, улмаар 2008 онд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус баталсан болно. Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргагч Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.5, 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт буюу 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд ажил олгогчоор бүртгүүлсэн байвал
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5