439 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйд байхгүй болно. Харин ажил олгогч буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь төлбөрийн чадваргүй байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд тухайн этгээд хөрөнгөтэй болсон хугацаанаас эхлэн “өр”-өө төлөх үүргийг төлбөр авагч буюу нийгмийн даатгалын сан, даатгуулагчийн өмнө хүлээнэ. 4. “Алданги” гэдэг нь эд мөнгөнөөс үүсдэг иргэний хариуцлага. Төр буюу Улсын Их Хурлаас өршөөх эд мөнгөнөөс үүдэлтэй иргэний хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээ нь өөр /төр/-ийн өмчлөх эрхэд хамааралтай эд мөнгөөр хязгаарлагдана гэж үзнэ. Нийгмийн даатгалын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгө нь төрийн өмч биш бөгөөд нийт нийгмийн даатгал төлөгчдийн мөнгө хөрөнгө тул нийгмийн даатгалын санд төлөх мөнгөн хөрөнгийн хугацаа хэтрүүлсэн алдангийг Улсын Их Хурал өршөөх хууль ёсны өмчлөгчийн эрх байхгүй гэж үзнэ. Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгөн хөрөнгө болоод иргэн буюу ажилтны дансан дээр байгаа мөнгөн хөрөнгө нь эрх бүхий этгээдийн бизнесийн үйл ажиллагаагаар “өсч” байдаг. Ийнхүү мөнгөн хөрөнгө нь өсөх боломжийг хааж, хугацаандаа төлбөрөө төлөөгүй этгээдэд иргэний хариуцлага ногдуулах /шаардах/ нь тухайн сан буюу сангийн үйл ажиллагааг эрхлэгч этгээд, цаашлаад нийт даатгуулагчийн бүрэн эрх. Гэтэл төр өөрт хамааралгүй мөнгөн хөрөнгөнөөс үүдэлтэй иргэний хариуцлагаас, нийгмийн даатгалын сан, даатгуулагчдын өмнө хариуцлага хүлээх этгээдийг “өршөөсөн” нь нийгмийн даатгалын сангуудыг тодорхой мөнгөн хөрөнгөөр хохироож, цаашлаад нийгмийн даатгалын сангаар баталгааждаг иргэний эрхийг зөрчсөн гэж үзнэ. Мэдээллийн шаардлага: 2007 оны Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1.1-д “...нийгмийн даатгалын шимтгэл...”; 3.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1”; 3.2-т “...нийгмийн даатгалын шимтгэл...”; 4.1.5-д“. ..20.1.1, 20.1.2, 20.1.3...”; 4.2-т “...нийгмийн даатгалын шимтгэл...”; 4.3.11-д “...нийгмийн даатгалын шимтгэл...”; 6.2-т “... нийгмийн даатгалын шимтгэлийн..., шимтгэл ногдох...” ... гэж тус тус заасан байгаа ньҮндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах... эрхтэй”, мөн зүйлийн 6-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй...” гэж заасныг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү.” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5