429 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Энэхүү төсөл нь ард нийтийн хэлэлцүүлгээр орж дээрх заалтуудыг өөрчлөн төслийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухайд гагцхүү Улсын Их Хурлын чуулганаар хянан хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоовол эгүүлэн татаж шүүхэд шилжүүлнэ" гэж тус тус заасан байна. Дараагаар нь дээрх Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар тэрхүү гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Ийнхүү гишүүний эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр нь шүүхийн шийдвэр гартал хүчин төгөлдөр байна" гэж томьёолсон байсан бөгөөд энэхүү заалтуудыг эцэслэн батлахдаа Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна" гэж тус тус баталсан байна. Дээрх томьёоллуудыг харахад Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг шууд томьёолж байсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад уг асуудлыг Үндсэн хуулийн хэмжээнд томьёолохоо больж "Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэж тусгахаар болж харин гэмт хэрэгт холбогдсон бол хэрхэх тухай асуудлыг Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тусгасан байна. Халдашгүй байдлыг бусад улс орнууд янз бүрээр авч үздэг бөгөөд манай улсын хувьд энэхүү халдашгүй байдлыг тогтоохдоо дээр дурдсан хэлбэрээр тогтоосон байна. Үүнээс харахад халдашгүй байдлыг анх Монгол Улсын Үндсэн хуулийг батлахад хэрхэн авч үзэж байсан нь ойлгомжтой байгаа бөгөөд халдашгүй байдлыг хэрхэн тогтоох асуудлыг хууль тогтоох байгууллагын бүрэн эрхэд үлдээж өгсөн байна. Иймд одоогийн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг томьёолсон томьёолол нь Үндсэн хууль зөрчсөн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5