Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

430 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл томьёолол биш бөгөөд Үндсэн хуульд анх оруулахаар төсөлд тусгаж байсан заалт юм. Монгол Улсын Их Хурал бол хууль тогтоох болон төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд түүний гишүүн болох Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлан ажилладаг тул түүний халдашгүй бүрэн эрхийг Үндсэн хуульд зааж өгсөн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэгш эрхийн зарчмыг алдагдуулаагүй гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль (16 дугаар зүйл), Монгол Улсын Засгийн газрын тухай хууль (25 дугаар зүйл), Шүүхийн тухай (78 дугаар зүйл) хуулиудад Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасантай адил агуулгаар тухайн байгууллагын холбогдох албан тушаалтны Үндсэн хууль болон бусад хуульд заасан халдашгүй байдлыг бататган заасан хуулийн заалт байгаа нь тэдгээрийг хувь хүнийнх нь хувьд бус харин эрхэлж буй албан тушаалынх нь хувьд ийнхүү халдашгүй бүрэн эрхийг тогтоож өгдөг байна. Иргэн Ц.Энхжингээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн өргөдөлд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг зохицуулж байсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалтыг хассанаар хэт явцууруулж байна гэж дурдсан байгаа бөгөөд энэ тохиолдолд явцуурсан байж болох боловч энэ нь Үндсэн хууль зөрчсөн асуудал биш юм. Ийнхүү үндэслэлүүдээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтын "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй тухай тайлбарыг хүргүүлж байна.” гэсэн байна. Гурав. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж, 03 дугаар дүгнэлт гаргасан болно. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт: “1. Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5