412 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ийнхүү үндэслэлүүдээр Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-ийн "Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ... нэр, ...г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчөөгүй болно.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот тогтоол гаргаж, Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно.” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж хүчингүй болгосон байна. Үндсэн хуулийн цэц Улс төрийн намын тухай хуулийн дээрх заалтыг хүчингүй болгосон үндэслэлдээ намын нэрийг хэрэглэхэд цаг хугацааны хязгаарлалт хийж болох юм гэж үзвэл хуулиар тогтоосон дээрх хугацаа нь “аливаа хязгаарлалт хэмжээ хэтрээгүй байх ёстой” гэсэн Үндсэн хуулийн эрх зүйн нийтлэг зарчимд харшилсан шинжтэй болсон байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, намын нэрийг 24 жилийн турш хэрэглэж болохгүй гэсэн цаг хугацааны хязгаарлалтыг хэт урт байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ. 2. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн агуулга бүхий өргөдөл иргэн Н.Ариунболд, Д.Шонхоо, Х.Владимр, О.Баасанхүү, Ш.Бэлэгдэмбэрэл, Х.Сэлэнгэ, Б.Мөнхөө нараас Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргаж байжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар урьдчилан шалгаж, Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан байна. Уг тогтоолын үндэслэл хэсэгт: “Монгол Улсын Иргэний хуулийн /27 дугаар зүйл/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /16 дугаар зүйл/, Улс төрийн намын тухай хууль /6 дугаар зүйл/-иудад заасны дагуу намын бүтэн болон товчилсон нэр нь бусад хуулийн этгээдийн нэртэй давхардах,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5