413 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бусдыг төөрөгдүүлэхээр ижил төстэй байх, хүний нэр байхыг хориглодог. Өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн, намын шийдвэртэй санал нийлээгүй тухайн намын гишүүд /мөн бусад иргэн, хуулийн этгээд/ өөрсдийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж дахин нам байгуулах эрхтэй бөгөөд дээрх шаардлагуудыг хангасан нэрээр байгуулсан намаа нэрлэх эрхтэй байна” гэж заажээ. 3. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн хязгаарлалт тогтоосон нь “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй.” байх Үндсэн хуулийн заалтад харшлаагүй байна. 4. Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулиар тогтоосон хязгаарлалтаас бусад тохиолдолд нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсын иргэд эвлэлдэн нэгдэж, нам байгуулах нь Улс төрийн намын тухай хуулиар нээлттэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.” гэж заасны “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ... нэр, ...-г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.” гэсэн хэсэг Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5