Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

411 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өмчлөх"-ийг хориглосон хязгаарлалт нь хамааралгүй юм гэсэн Улсын дээд шүүхийн саналтай санал нэг байгаа болно. Гэвч "үргэлжлүүлэн хэрэглэх"-ийг хориглосон хязгаарлалт намын нэртэй холбоотой харилцаанд хамаарна. Иймд намын нэрийг "дахин хэрэглэх" болон намын нэрийг "үргэлжлүүлэн хэрэглэх" гэсэн хуулийн нэр томъёоны агуулгын талаар дараахь тайлбар өгч байна. Улсын дээд шүүхийн хусэлтэд дурдсанаар намын нэрийг "үргэлжлүүлэн хэрэглэх", "дахин хэрэглэх" гэсэн нэр томъёо ижил утгатай гэж үзсэн байна. Үүнтэй бид санал нийлэхгүй байна. Хэл зүйн шинжлэх ухааны талаас нь авч үзэхэд тухайлбал, "Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар тольд заасанчлан "дахин" гэдэг нь аливаа бүрэн тасалдсан зүйлийг давтан хэрэглэх ойлголт мөн. Харин "үргэлжлүүлэх" гэдэг нь үргэлж юмны хагас, тасралтгүй, залгалдаагаар болох буюу аливаа нэг тасралтгүй үргэлжлэн хэрэгжиж байгааг тайлбарласан байна. Үндэсний хууль тогтоомжид ийнхүү нэр томъёоны ойлголтыг ялгамжтай агуулгаар тусгаж байдаг болно. Тухайлбал, Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах асуудлыг зохицуулж буй 79 дүгээр зүйлийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж иргэний журмаар нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тохиолдолд нэхэмжлэп гаргахаас өмнө өнгөрсөн, тасалдсанаас хойш тоологдсон бүх хугацааг тооцохгүйгээр тасалдал зогссон үеэс хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолохоор зохицуулсан байна. Түүнчлэн Иргэний хуулийн эрх залгамжлал дахь хөөн хэлэлцэх хугацааг зохицуулж буй 81 дүгээр зүйлийн 81.1-ийн нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эээмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно гэж үүрэг бүхий этгээд өөрчлөгдсөнөөр хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд өөрчлөлт орохгүй байдлыг зохицуулсан жишээг дурдаж болно. Иймд намын нэрийг "үргэлжлүүлэн хэрэглэх" гэдэг нь тухайн намын эрх залгамжлагч субъектийн хувьд, харин "дахин хэрэглэх" гэсэн ойлголт нь нэгэнт хэрэглэж байсан нэрийг хэрэглэхээ зогсоосны дараа аливаа өмчлөгч сэргээн хэрэглэх талаар агуулж байгаа тул энэ хоёр ойлголт ижил утгатай гэж үзэх боломжгүй юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5