410 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд мэдүүлсэн хүсэлтэд Улс төрийн намын тухай хуулийн 15.6-гийн холбогдох заалтын зохицуулалт утга агуулгаараа Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн агуулгатай ижил шинжтэй байгаа тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг илүү өргөн хүрээгээр зөрчсөн гэж үзэх талаар дурджээ. Намыг энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулсан тухайлбал: хоёр буюу түүнээс дээш намын үйл ажиллагааг зогсоож нийлүүлсэн, нэг намын үйл ажиллагааг зогсоож өөр намтай нэгтгэсэн тохиолдолд намын үйл ажиллагаа дуусгавар болж, эрх залгамжлалын асуудлыг Улс төрийн намын тухай хуулийн 15.3, 15.4, 15.5 дахь заалтуудаар зохицуулсан. Энэ зохицуулалтыг хуулийн 15.6 дахь хэсгийн заалтаар улам тодруулж өгсөн. Тухайлбал, нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх замаар/ бол түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, бэлэгдэл, далбааг бусад этгээд өмчлөх, аливаа хэлбэрээр ашиглан хэрэглэхгүй байхаар зохицуулжээ. Мөн хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах арга замд тухайн этгээд нэрээ өөрчлөх тохиолдол хамаарахгүй юм. Үүнийг ч баталгаажуулж Улс төрийн намын тухай хуулийн 15.6-д заасан заалтын нам нэрээ өөрчилсөн тохиолдол нь хуулийн этгээдийн эрх залгамжлалын асуудал яригдахгүй гэдгийг тодруулж өгсөн зохицуулалт болжээ. Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн заалтыг "намын нэрийг хэрэглэхэд цаг хугацааны хязгаарлалт хийж болох юм гэж үзвэл дээрхи хуулиар тогтоосон хугацаа нь "аливаа хязгаарлалт хэмжээ хэтрээгүй байх ёстой" гэсэн Үндсэн хуулийн эрх зүйн нийтлэг зарчимд харшилсан шинжтэй болсон байна гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэц 2005 оны 11 дүгээр сарын 14ний өдрийн 1/01 дугаар тогтоолоороо хүчингүй болгосон юм. Үндсэн хуулийн цэцийн гаргасан ийнхүү үндэслэлээр намын нэрийг хэрэглэхэд цаг хугацааны хязгаарлалт байж болох юм гэж үзсэн боловч, "24 жилийн турш" гэсэн хугацаа нь хязгаарлалтын хэмжээ хэтрүүлж, Үндсэн хуулийн эрх зүйн зарчимд харшилсан гэжээ. Үүний үр дүнд хууль тогтоогчоос "ямар хугацаа" тогтоож өгвөл "хязгаарлалтын хэмжээ хэтрээгүйд" тооцох вэ гэсэн асуудал Улс төрийн намын тухай хуулиар нээлттэй үлдэж байгаа болно. Гурав. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6ийн намын нэртэй холбоотой харилцаанд харин "аливаа хэлбэрээр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5