Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

409 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгаа болно. Өөрөөр хэлбэл улс төрийн нам нэрээ өөрчилсөн /улсын бүртгэлийн жагсаалтаас хасагдаагүй/ тохиолдолд түүний нэрийг бусад аливаа этгээд үргэлжлүүлэн хэрэглэх үндэслэлгүй юм. Хоёр. Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 22 дугаар зүйлд “1. Хүн бүр бусадтай эвлэлдэн нэгдэх ... эрхтэй. 2. Энэ эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуульд зааснаас өөр хязгаарлалт хийж болохгүй.” талаар заажээ. Дэлхийн бусад оронд үүний дотор тухайлбал, Франц Улсын Үндсэн хуульд улс төрийн нам байгуулах эрх чөлөөг нь тунхаглахын зэрэгцээ түүнийг үүсгэн байгуулах хүрээ, чиг үүргийг тодорхойлон заадаг байна. Францын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд “Улс төрийн нам, бүлэглэл нь үндэсний бүрэн эрхт байдал болон ардчиллын зарчмыг сахин биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан байна. Үндсэн хуулийн эрх зүйн зарчим ёсоор эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх нь өөрийн гэсэн хязгаартай байдагт оршино. Улс төрийн эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг эрх, эрх чөлөөний ерөнхий хязгаарлалтын хүрээнд л байх боломжтой гэж үздэг байна. Төр, нийгэм нь хэвийн оршиж буй нөхцөлд зарим эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг зөвхөн хуулиар, эсхүл хуулийн үндсэн дээр үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахих, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор тогтоож болно. Түүнчлэн зарим орны Үндсэн хуулийн онцлог бол тодорхой нэг улс төрийн эрх, эрх чөлөөг урвуулан ашиглах явдалд “хаалт” хийсэн зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг юм. Тухайлбал Германы Үндсэн хуулийн 18 дугаар зүйлд ноцтойгоор урвуулан ашиглах тохиолдол буй болбол зарим эрхийг хязгаарлах боломжийг хуульчилсан байна. “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үүний дотор хэвлэлийн эрх чөлөө, хуран цуглах эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг ардчилсан байгууламжийн эсрэг ашиглаж байгаа аливаа этгээд эдгээр үндсэн эрхээ алдах болно.” гэж заасан байна. Улс төрийн намын тухай хуулийн 15.6-гийн заалт ч гэсэн Иргэний хуулийн болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцийн холбогдох заалттай бүрнээ нийцсэн бөгөөд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл үгүй болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5