408 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ хэмээн хуульчилсан. Улмаар хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болох, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоож байхаар заажээ. Тухайлбал, Компанийн тухай хуулиар хуулийн этгээд болох компани оноосон нэртэй байх, ийнхүү нэр нь бусад компани, аж ахуйн нэгжийн оноосон нэртэй давхардаагүй байх, уг нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр энэхүү оноосон нэрээ хэрэглэх онцгой эрх авахаар хуульчилсан байна. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн гэж тодорхойлсон байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд нам нь улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн зохион байгуулалтын нэгдэл-хуулийн этгээд болж буй учир аливаа хуулийн этгээдийн адил өөрийн зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан нэртэй байна. Намууд өөрийн нэрээрээ уламжлан намаа үүсгэн байгуулсан мөн чанар, зарчим, зорилго, зорилтыг сонгогч нарт болон гишүүддээ зөв ойлголт өгөх, тодорхой хүргэхийг зорилгоо болгодог. Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасанчлан “хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөлдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч эрхийн хязгаарлалтыг хуулийн хэм хэмжээгээр тогтоож өгсөн болно. Иймд Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дахь заалт нь нэгэн адил хуульчлан тогтоосон эрх зүйн хязгаарлалтын хэм хэмжээ болно. Түүнчлэн Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлэхээр хуульчилсан юм. Улмаар хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой асуудлыг холбогдох хуулиар зохицуулж байгаа бөгөөд Улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд /хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, үүсгэн байгуулагч, үүсгэн байгуулах баримт бичиг зэрэгт/ өөрчлөлт оруулах тохиолдолд өмнө нь орсон өөрчлөлтийн талаарх мэдээлэл хэвээр хадгалагдаж байхаар заажээ. Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдөх явдал нь тухайн хуулийн этгээдийн төрөл, хэлбэр, зорилго, чиг үүрэг хэвээр хадгалагдан, оршин тогтносон хэвээр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5