Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

407 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хамааралтай байх тул Улс төрийн намын тухай хуулийн дээрх зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх хүртэл МАХН-ыг улсын бүртгэлд бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах аль нэг шийдвэрийг шүүх гаргах боломжгүй гэж үзэж, бүртгэлийн ажиллагааг Үндсэн хуулийн цэцээр асуудал шийдвэрлэгдтэл түдгэлзүүлсэн болохыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хүсэлт болгох нь: Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д "Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно" гэж заасны "Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ... нэр ...г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно" гэсэн хэсэг "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх" иргэдийн эрхийг тодорхойлсон Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын дэд даргын 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Д.Дондог нарын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч бид дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэг. ... “улс төрийн нам” гэсэн субьектийн эрх зүйн байдлыг хууль тогтоомжийн дагуу хэрхэн тодорхойлох боломжтойг авч үзэх нь зүйтэй билээ. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5