Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

406 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл г/ Хуулийн хүчингүй болсон 6 дугаар зүйлийн 6.3-т хуульд заасан арга хэлбэрээр үгүй болсон намын нэрийг өөр нам дахин хэрэглэхийг хориглосон бол хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хоригложээ. Хуулийн этгээдийн нэр бол өмчлөх эрхийн объект болох үндэслэлгүй тул "аливаа хэлбэрээр өмчлөх" гэдэг хязгаарлалт нэртэй холбоотой харилцаанд хамааралгүй, харин "үргэлжлүүлэн хэрэглэх" гэсэн хэсэг хамааралтай гэж үзэхээр байна. Өөрчлөн байгуулагдсан, эсхүл нэрээ өөрчилсөн намаас өөр хуулийн этгээд тухайн намын нэрийг хэрэглэх болбол уг нэрийг ямар шалтгаанаар /үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх, сэргээх, шинэчлэх г. м/ авах болсноос үл хамааран түүнийг дахин хэрэглэх асуудал тавигдана. Учир нь, нам өөрчлөн байгуулагдснаар өөр нэртэй болсноо, эсхүл нэрээ өөрчилснөө улсын бүртгэлд бүртгүүлснээр шинэ нэрийн дор үйл ажиллагаагаа явуулах хууль зүйн үндэслэлтэй болно. Улсын бүртгэлээс дээрх шалтгаанаар байхгүй болсон нэрийг өөр хуулийн этгээд буюу нам авах тохиолдолд нэрийг дахин хэрэглэх асуудал тавигдах нь ойлгомжтой. Иймд намын нэрийг "үргэлжлүүлэн хэрэглэх", "дахин хэрэглэх" гэсэн томьёолол ижил утгатай гэж үзэхээр байна. Улсын дээд шүүх нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэх байгууллага юм. МАХН нэрээр улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын дээд шүүх 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэлийн асуудлыг шийдвэрлэхдээ Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан намыг бүртгэхээс татгалзах үндэслэлүүд байгаа эсэхийг шалгах үүрэгтэй байдаг бөгөөд тэдгээрийн дотор энэ зүйлийн 10.1.6.-д заасан тухайн намыг бүртгэхэд харшлах "хуульд заасан бусад үндэслэл" байгаа эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай юм. Нам нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний нэрийг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тухайн намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглосон Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6. дахь хэсгийн зохицуулалт МАХН нэрээр улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн улс төрийн намын бүртгэлийн асуудлыг шийдвэрлэхэд шууд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5